
Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" дэвжээний бөхчүүдийг Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан О.Одгэрэл дасгалжуулахаар болжээ: Тэрбээр хүчний болон үндэсний бөхийн бэлтгэл сургуулилтыг нь хангаж ажиллахаар болсон байна.
О.Одгэрэл нь Увс аймгийн Хяргас сумын харъяат бөгөөд самбо бөхийн дэлхийн аварга юм.
Харин үндэсний бөхийн төрлөөр 1996 онд улсын баяр наадмаар зургаа давж улсын начин, 2001 онд долоо давж улсын заан цол хүртэж байв.
Мөн жүдо бөхөөр 1998 онд Азийн наадмын хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 2001 онд хүрэл медаль зүүж байсан туршлагатай билээ.
Монгол Улсын заан О.Одгэрэл "Өлгийн хүчтэн" дэвжээний бөхчүүдийг дасгалжуулна | ||
Үзсэн: 2732 | Mongolian National Broadcaster |