Шууд Chart

М.Даваажаргал аавыгаа дурсаж, сэтгүүлчидтэй уулзалджээ

2019-04-10 14:08:51

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Шизүока хотод болж байгаа тойргийн барилдаанд оролцож буй билээ.

Тэрбээр өчигдөр буюу өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 9-нд тэнгэрт хальсан аавыгаа дурсаж, сэтгүүлчидтэй дурсамжаа хуваалцжээ. 

Тэрбээр сэтгүүлчдэд "1964 оны Токиогийн олимпоос аав минь медаль хүртэж байсан. 2020 оны Токиогийн олимпийг аавтайгаа үзэж, нээлтийн ёслолд ёкозүнагийн дохёнд гарах ёслол хийнэ гэж боддог байсан. Даанч энэ маань боломжгүй боллоо. Аав минь одоо ч намайг тэнгэрээс харж байгаа" хэмээн өгүүлжээ.

Хакүхо аваргын тухайд өнгөрсөн башёд гараа гэмтээсэн ч мэс засал хийлгээгүй. Мөн тойргийн барилдаанд барилдахгүй байгаа юм. 

Тэрбээр Токиогийн олимпийн нээлтэнд оролцохоос гадна 2022 он хүртэл барилдах хүсэлтэй гэдгээ сэтгүүлчдэд дуулгажээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Даваажаргал аавыгаа дурсаж, сэтгүүлчидтэй уулзалджээ  
Үзсэн: 2058 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй