Шууд Chart

I, II, III ангиллын 25 компанийн хувьцаа арилжаалжээ

2019-04-12 10:15:35

2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 99,710,006 төгрөгийн үнийн дүн бүхий 516,732 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс "Түмэн Шувуут" ХК (TUM +7.37%) болон  "АйТүүлс" ХК (ITLS +2.71%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгео" ХК (MOG -15.00%) болон "Нако Түлш" ХК (NKT -15.00%) -ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 9,564 ширхэг үнэт цаасыг 981,583,480 төгрөгөөр арилжаалагдсан байна

"TOP 20" индекс 0.49 хувиар буурч, 19852.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,340,135,551,483.08 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


I, II, III ангиллын 25 компанийн хувьцаа арилжаалжээ  
Үзсэн: 1230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй