
Чөлөөт бөхийн олимпийн наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын агсны нэрэмжит өсвөр үеийн УАШТ өчигдөр Хэнтий аймгийн Чингис хотын спортын ордонд эхэллээ.
Энэ жилийн УАШТ-ийг МЧБХ, “Хакүхо сан”, “Хасу-Мегаватт” компани, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.
Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Хасу-Мегаватт” компанийн ерөнхий захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, “Хакүхо” сангийн дэд тэргүүн, чөлөөт бөхийн ОУХМ, улсын начин Б.Батжаргал, Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын хорооны дарга Г.Нэргүйбаатар, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхээ, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Т.Сүхбаатар, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ө.Ууганбаяр, чөлөөт бөхийн ОУХМ, улсын заан Д.Хишигдорж тэргүүтэй хүмүүс оролцов.
Энэ үеэр Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба, БТСГ-ын дарга Г.Нэргүйбаатар, дасгалжуулагч Н.Амарбат нарыг МЧБХ-ны дээд шагнал “Ялалт” одонгоор, тус аймгийн чөлөөт бөхийн зүтгэлтнүүд, ахмад тамирчид, шүүгчдэд МЧБХ-ны 50 жилийн ойн медаль болон МҮОХ-ны алтан медалиар шагнасан юм. Нээлтийн ёслолын дараа Японы “Ичиши” клубийн өсвөр үеийн охидын тамирчидтай Спортын төв сургуулийн багтай нөхөрсөг халз барилдаан хийж, олимпийн гурван алт, нэг мөнгөн медальт, дэлхийн 13 удаагийн аварга домогт бөх Саори Ёшидагийн төрсөн ах Хидёотоши Ёшида дасгалжуулагчтай баг 4:2-оор ялалт байгуулав.
Эхний өдөр хөвгүүдийн 45 кг-ын жинд Налайх дүүргийн тамирчин Ц.Баярсайхан, 65 кг-д “Аварга” сургуулийн тамирчин Б.Маргад-Эрдэнэ, 92 кг-д Спортын төв сургуулийн тамирчин Ц.Мөнхбаяр, охидын 46 кг-д Архангай аймгийн тамирчин Г.Оюундарь, 57 кг-д Спортын төв сургуулийн тамирчин Т.Алтжин, 65 кг-д Сонгинохайрхан дүүргийн тамирчин З.Үүрийнтуяа нар жин тус бүртээ аваргаллаа.
Өсвөр үеийн УАШТ-ий ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Л.Болормаа, хяналтын шүүгчээр олон улсын шүүгч Л.Нямчулуун нар ажиллаж байна.
Эхний өдрийн дүн
Хөвгүүдийн 45 кг (39 тамирчин): 1. Ц.Баярсайхан (Налайх) 2. Г.Ганпүрэв (Дархан-Уул, Мегастарс) 3. Б.Балжинням (Хэнтий), Б.Тэмүүжин (Багануур)
65 кг (40): 1. Б.Маргад-Эрдэнэ (Аварга) 2. Ж.Далайдорж (Баянхонгор) 3. Ө.Баянпүрэвням (Архангай), М.Нямдалай (Орхон аймаг, Ирээдүйн одод)
92 кг (20): 1. Ц.Мөнхбаяр (Спортын төв сургууль) 2. М.Гантогтох (Увс) 3. Т.Эрдэнэтөгс (Аварга), Б.Орших (Архангай)
Охидын 46 кг (22): 1. Г.Оюундарь (Архангай) 2. Б.Уянга (Налайх) 3. Э.Буман-Аюуш (Женко), А.Энэрэлт (Говь-Алтай)
57 кг (20): 1. Т.Алтжин (Спортын төв сургууль) 2. Т.Энхжин (Алдар) 3. А.Бичигмаа (Дорноговь), Б.Хоролгарав (Дархан-Уул, Мегастарс)
65 кг (15): 1. З.Үүрийнтуяа (Сонгинохайрхан дүүрэг) 2. Н.Янжинлхам (Ховд) 3. А.Хонгорзул (Женко), Э.Рэнцэнханд (Хангарьд)




































Өсвөр үеийн УАШТ өчигдөр Чингис хотод эхэллээ | ||
Үзсэн: 1054 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.