
Жүдо бөхийн энэ жилийн ДАШТ ирэх наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-ны хооронд Японы нийслэл Токио хотноо болно.
Жүдо бөх, тулааны спортын өлгий болсон Бүдокан ордонд явагдах тус тэмцээн олимпийн өмнөх жил болох гэж буйгаараа онцлог юм.
Иймд тус тэмцээнийг зохион байгуулах хорооны албан ёсны сайтаас тасалбар худалдаанд гарсныг зарласан байна.
Суудлаас хамааран 1500-12 мянган иэний үнэтэй байгаа гэнэ. Харин найман өдрийн цогц тасалбар 32000-57000 иэн аж.
ДАШТ-ий хуваарь
8-р сарын 25 – Эрэгтэй 60 кг, эмэгтэй 48 кг
8-р сарын 26 - Эрэгтэй 66 кг, эмэгтэй 52 кг
8-р сарын 27 - Эрэгтэй 73 кг, эмэгтэй 57 кг
8-р сарын 28 - Эрэгтэй 81 кг, эмэгтэй 63 кг
8-р сарын 29 - Эрэгтэй 90 кг, эмэгтэй 70 кг
8-р сарын 30 - Эрэгтэй 100 кг, эмэгтэй 78 кг
8-р сарын 31 - Эрэгтэй +100 кг, эмэгтэй + 78 кг
9-р сарын 1 Холимог багийн тэмцээн
ДАШТ-ий үеэр зохион байгуулагчид хамгийн том плакат хийж, Гиннесийн рекорд тогтооно.
“Токио 2019” ДАШТ-д зориулсан зурагт хуудсанд дэлхийн өнцөг булан бүрээс илгээсэн жүдочдын зургийг багтааж, хамгийн олон жүдочдын зураг орсон зурагт хуудас бэлтгэх юм.
Гэрэл зургаа илгээх хугацаа энэ оны хоёрдугаар сарын 12-нд эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 31-ний 23:59 цаг хүртэл үргэлжилнэ. Гэрэл зурагт тавигдах шаардлага бол цагаан жүдогитой, босоо зураг байх юм.
Жүдо бөхийн ДАШТ-ий тасалбар худалдаанд гарчээ | ||
Үзсэн: 1564 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.