
Арабын нэгдсэн Эмират Улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэлж, дөнгөж сая эрэгтэйчүүдийн -60кг жингийн А хэсэгт Э.Ариунболд эхний тойрогт Непалийн Мохан Бамтай барилдаж, цэвэр яллаа.
Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх энэхүү тэмцээнд Ази тивийн 35 орны 265 тамирчин, Номхон далайн орнуудаас дөрвөн улсын (Австрали, Фижи, Гуам, Шинэ Зеланд) 21 тамирчин оролцож байна.
Манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй найм, нийт 17 тамирчин 13 жинд хурд хүчээ сорин өрсөлдөж буй.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас долоон бөх барилдаж байна.
Э.Ариунболд эхний тойрогт өрсөлдөгчөө цэвэр яллаа | ||
Үзсэн: 809 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.