Шууд Chart

АНЭУ-ын тэнгэрт Ц.Цогтбаатар, О.Уунганбаатар нар төрийн дууллаа эгшиглүүлэв

2019-04-22 09:13:22

Жүдо бөхийн 2019 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсад болж буй. Тэмцээний хоёр дахь ОУХМ Ц.Цогтбаатар аваргын алтан медалийг хүртлээ. Тэрбээр  эрэгтэйчүүдийн -73кг жингийн С хэсгийг тэргүүлэн барилдаж, тивийн аваргын төлөө БНСУ-ын Ан Чан Римтэй барилдаж, ялалт байгуулснаар төрийн дууллаа эгшиглүүлэв.

Дэлхийн аварга Ан Чан Римд манай улсын бөх өмнө нь гурван удаа ялагдаад байсан билээ. Ц.Цогтбаатарын дараагийн тэмцээн Токиогийн ДАШТ.  

Мөн энэ өдөр жүдогийн залуусын үе ирснийг харуулсан барилдааныг эрэгтэйчүүдийн -81кг жингийн С хэсгийг тэргүүлэн барилдсан О.Ууганбаатар харуулав.

Тэрбээр эцсийн мөчид ялснаар тивийн аварга болж чадсан юм. О.Уунганбаатар эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Туркменистаны Башимов Парахатыг ялсан. Хэсгийн аваргын төлөө Узбекистаны Расулов Камолиддиныг ялж хагас шигшээд Казахстаны Руслан Муссаевыг цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө Узбекистаны жүдоч Болтабоев Шарофиддинтэй барилдаж, ялалт байгуулав.

Харин эмэгтэйчүүдээс тэмцээний хоёр дахь өдөр -63кг жингийн С хэсгийг тэргүүлэн барилдсан Б.Ганхайч мөнгөн медалт хүртлээ. Тэрбээр аваргын алтан медалийн төлөө БНХАУ-ын Ян Жунхиатай барилдсан юм.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -57кг жинд Л.Энхрийлэн хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Ариунболд хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -66кг жинд Ё.Басхүү хүрэл медаль хүртсэн билээ.

Ийн Эмиратыг зорьсон жүдочид хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтайгаар Монгол Улс тэргүүлж эхэллээ.



Нийтэлсэн: У.Баярсайхан

АНЭУ-ын тэнгэрт Ц.Цогтбаатар, О.Уунганбаатар нар төрийн дууллаа эгшиглүүлэв  
Үзсэн: 1233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ж.Билэгсайхан [127.0.0.xxx] 2019-04-23 10:44
Төрийн сүлд, Тамирчидынхаа амжилтыг бэшрэн дээдлэе.

Бидэнтэй нэгдээрэй