
Чөлөөт бөхийн 2019 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан барилдаан дөрөвдүгээр сарын 18-20-нд болж өндөрлөсөн бол сүүлийн өдөр буюу өнөөдөр хөвгүүд, охидын ангилал тус бүрт эхний зургаан байрт орсон аймаг, дүүрэг, спорт хороо, клубүүд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөв.
Хөвгүүдийн ангилалд “А” хэсэгт Хэнтий аймаг, “Мегастарс” клуб, Орхон аймгийн Төв аймаг, “Аварга” дунд сургууль, “В” хэсэгт Увс, Баянхонгор аймаг, Спортын төв сургууль өрсөлдсөнөөс спортын мастер Т.Амарбат дасгалжуулагчтай Хэнтий аймгийн “Мегастарс” клуб түрүүлж, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн баг удаалж, ОУХМ Д.Гомбодорж дасгалжуулагчтай Спортын төв сургууль гуравдугаар байрт орлоо. Охидын ангилалд “А” хэсэгт “Женко” клуб, “Архангай, Увс аймаг, “В” хэсэгт Спортын төв сургууль, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб, “Алдар” спорт хорооны баг өрсөлдсөнөөс Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб, Г.Нямбаяр дасгалжуулагчтай Спортын төв сургууль, П.Пүрэвцогт, Ч.Мөнхбат дасгалжуулагчтай Архангай аймгийн баг эхний гурван байрыг эзлэв. Өмнөх өдөр нь хөвгүүд, охидын багийн дүнгээр тэргүүлсэн Хэнтий аймаг, “Хасу-Мегастарс” клуб, “Женко” клуб багийн тэмцээнд дахин өнгөллөө.
Түүнчлэн “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадмын алт, “Рио-2016”-гийн мөнгөн медальт, дэлхийн 13 удаагийн аварга Японы домогт бөх Саори Ёшидагийн төрсөн ах Хидёотоши Ёшида дасгалжуулагчтай “Ичиши” клуб дөрвөн өдөр манай Архангай аймаг, Спортын төрөлжсөн сургууль, “Алдар” спорт хороо, “Хасу-Мегастарс” клубтэй нөхөрсөг уулзалт барилдааныг хийж бүгдэд нь ялалт байгуулсан. Тэмцээний сүүлийн өдөр МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш, Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын хорооны дарга Нэргүйбаатар нар тэдэнд дурсгалын зүйлийг гардуулсан өгсөн.
2019 оны өсвөр үеийн УАШТ-ий шилдгийн шилдэг шүүгчээр олон улсын шүүгч С.Ганзориг, шилдэг шүүгчээр олон улсын шүүгч Ж.Лхагвасүрэн нар тодров.
Хэнтий аймаг, "Женко" клуб багийн тэмцээнд дахин өнгөллөө | ||
Үзсэн: 589 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.