Шууд Chart

Японы жүдоч Масато Үчишиба холимог тулаан руу урважээ

2019-04-23 12:18:06

2004, 2008 оны олимпийн аварга, Японы жүдоч Масато Үчишиба холимог тулааны “REAL FIGHT CHAMPIONSHIP” тэмцээнд оролцохоор болжээ. Тус тэмцээн нь дугуй, төмөр торон дотор тулалддаг бөгөөд Масато Үчишиба 8-10 дугаар сард Фүкүокад болох “REAL 6” тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Тус холбооны тэргүүн Кобаяши “Үчишиба яг жинхэнэ холимог тулааны дүрмээр тоглох бодолгүй байгаа. Дүрмээ ярьж тохирно. Ямар ч гэсэн тэр жүдоги өмсөн, тулалдах хүсэлтэй гэсэн. Өрсөлдөгчийг нь ойрын хэдэн сард зарлах болно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Масато Үчишиба шавьдаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 2013 онд шоронд орж, 2017 онд суллагдсан аж. Удалгүй жюү жицүгийн тэмцээнд оролцсон ч холимог тулаанаар тулалдаж байсан удаагүй. Японы жүдо бөхийн холбооноос бүх насаар нь тэмцээнд орох эрхийг хассан тул одоо Кыргызстаны жүдо бөхийн холбоонд зөвлөхийн алба хашиж байна.

Масато Үчишиба “Гол нь дүрмээ тохиролцох шаардлагатай байна” гэж хэлсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Японы жүдоч Масато Үчишиба холимог тулаан руу урважээ  
Үзсэн: 1215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй