
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ирэх долдугаар сарын 14-нд самбо бөхийн холимог багийн /эрэгтэй, эмэгтэй, байлдааны самбо/ “Дэлхийн цом”-ын тэмцээн болно.
Уг тэмцээн нь олон улсын самбо бөхийн холбоо /FIAS/-ны календарьт албан ёсоор бичигдсэний дагуу ийнхүү зохион байгуулагдах гэж байгаа билээ.
Сонирхуулахад тус тэмцээн дэлхийн хэмжээнд анх удаагаа холимог багийн төрлөөр зохиогдох гэж байна. Харин шагналын сан 80 мянган ам.доллар гэнэ.
Дашрамд сонирхуулахад Монгол Улс 1989 онд самбо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээнийг амжилттай зохион байгуулж багаараа II байрт шалгарч байсан түүхтэй билээ.
Самбо бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээн Монголд болно | ||
Үзсэн: 1031 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.