
АНЭУ-ын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.
Монголын шигшээ баг энэ жилийн тэмцээнээс гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар дөрвөн алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль зүүсэн Японы шигшээ багийн дараа бичигдэв.
Ганцаарчилсан барилдааны дараа багийн тэмцээн болж, Японы шигшээ баг финалд Өмнөд Солонгосын багийг ялж, аварга боллоо.
Манай баг эхлээд Хятадын багтай таарч, эхний дөрвөн барилдаанд ялалт авсан. Хагас шигшээд Японы шигшээ багтай барилдаж, 2:4 харьцаатай ялагдсан. Гэхдээ хүрэл медалийн төлөө барилдаанд Узбекистаныг 4:1 ялснаар хүрэл медаль хүртсэн юм.
Багийн дүн
1.Япон
2.Монгол
3.БНСУ, БНХАУ
Монголын шигшээ баг аман хүзүүдэв | ||
Үзсэн: 1864 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.