
Жүдо бөхийн тивийн аварга шалгаруулах тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо зохион байгуулагдаж дууслаа. Дөрвөн хоногийн турш үргэлжилсэн тэмцээнд манай баг тамирчид ганцаарчилсан төрөлд гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл, дөрвөн шагналт байр эзэлсэн амжилтаар тэмцээнд оролцогч 39 орноос медалийн чанараар Япон улсын дараа хоёрдугаар байрт орлоо. Мөн багийн барилдааны төрөлд хүрэл медаль хүртсэн бахдам амжилтаар тэмцэнэээ өндөрлүүллээ.
Манай бөхчүүдээс Ази тивийн аваргын gлтан медаль хүртсэн Баатрууддаа дахин баяр хүргэе.
-73кг жинд Ц.ЦогтБААТАР
-81кг жинд О.УуганБААТАР
-100кг жинд Л.ОтгонБААТАР
Манай улсын жүдочдын дараагийн зогсоол Бакугийн их дуулга тэмцээн.
Ирэх тавдугаар сарын 10-13-нд зохион Азербейжан улсын Баку хотноо зохион байгуулагдах Бакугийн их дуулга тэмцээнд 63 орны 553 жүдоч оролцох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа бол манай улсаас 11 жинд эрэгтэй 10, эмэгтэй тав, нийт 15 тамирчин оролцох мэдүүлгээ өгчээ.
Жүдочдын дараагийн тэмцээн Бакугийн Их дуулга | ||
Үзсэн: 1389 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.