Шууд Chart

Г.Ганхуяг эртний Хятадын нийслэлээс хүрэл медаль хүртлээ

2019-04-25 14:14:20

Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд 23 хүртэлх насны дэлхийн болон Азийн АШТ-ий хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ-ий хошой мөнгөн медальт, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Ганбаатарын Ганхуяг Монголын эрэгтэй бөхчүүдийн хоёр дахь хүрэл медалийг авчирлаа. 

Г.Ганхуяг 1/8 шигшээд Европын залуучуудын аварга болж, Али Алиев, Александр Медведь, Тахтийн цомд түрүүлж байсан Кыргызстаны дагестан легионер Алигажи Гамидгажиевт 2:4-өөр ялагдсан.

Өрсөлдөгч нь шигшээд торолгүй шалгарснаар дагах барилдаан гарав. Дагах барилдаанд Японы Такахиро Мүраямаг 1:1-ээр, хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд 2014 оны залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Абдурасул Вахобовыг 4:0-ээр ялснаар шагналын тавцанд зогсохоор боллоо. 

Ийнхүү Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид эртний Хятадын нийслэлээс нэг мөнгө (Ө.Батзул), хоёр хүрэл медаль (Б.Отгонбаяр, Г.Ганхуяг) хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлэв. Маргаашнаас эмэгтэйчүүдийн барилдаан эхэлнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Ганхуяг эртний Хятадын нийслэлээс хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 898 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй