
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн сард болсон тив тивүүдийн аварга шалгаруулах тэмцээний дараа дэлхийн чансааны оноог шинэчлэн гаргажээ.
Эрэгтэйчүүдийн 97 кг-д БНХАУ-ын Шиань хотод болсон Азийн АШТ-д мөнгөн медаль хүртсэн ОУХМ Өлзийсайханы Батзул 44 оноогоор жиндээ гуравдугаар байрт бичигджээ.
Энэ жинд “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн гурван удаагийн аварга “Орос танк” Абдулрашид Садулаев 80 оноогоор тэргүүлж, түүний гол өрсөлдөгч олимп, дэлхийн аварга АНУ-ын Кайл Снайдер 78 оноогоор аман хүзүүдэж байна.
Тавдугаар сарын 24-25-нд болох Сассаригийн ОУТ, долдугаар сарын 12-14-нд болох Яшар Догугийн нэрэмжит ОУТ-д дэлхийн чансааны оноо олгоно. Дээрх хоёр тэмцээний дараа дэлхийн чансааны оноог нэгтгэж есдүгээр сард Казахстаны Нурсултан хотод болох ДАШТ-д жин тус бүрт эхний дөрвөн байрт эзэлсэн тамирчин хэсэг тус бүрээ толгойлох юм.
Ө.Батзул дэлхийн чансааны гуравт бичигдлээ | ||
Үзсэн: 1496 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.