
Чөлөөт бөхийн 2019 оны оюутны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд (V.4-5) Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн зааланд боллоо. Тэмцээнийг Монголын оюутны холбоо, оюутны спортын холбоо, ҮБТДС, МЧБХ-ны шүүгчдийн зөвлөл хамтран зохион байгуулсан бөгөөд 25 их, дээд сургууль, коллежийн 200 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн олимпийн зургаан жингийн ангилалд хүч үзэв.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд аваргалсан МУБИС-ийн оюутан ОУХМ Бат-Очирын Болортуяа оюутны УАШТ-д сүүлийн таван жил дараалан (2015-2019 он) түрүүлж ховорхон амжилт үзүүллээ.
Түүнчлэн Монголын үндэсний их сургуулийн оюутан ОУХМ Занданбудын Сумъяабазар дөрвөн жил дараалан түрүүлсэн бол Н.Насанбуян, Ц.Намуунцэцэг, Э.Дэлгэрмаа, Б.Чимгээ, Д.Түмэнхүслэн нар хошой аваргууд болцгоов.
Монголын чөлөөт бөхийн холбоо ҮБТДС-ийн чөлөөт бөхийн багш, спортын мастер Ц.Гантөгсийг “Ялалт” одонгоор, ҮБТДС-ийн захирал, доктор, профессор Л.Алтанцэцэг, Л.Гүндэгмаа, И.Сэржхүү нарыг хүндэт тэмдгээр шагналаа. Түүнчлэн БНСУ-ын Инчёнь хотын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Ань Хан Сон оюутны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхан, шүүгч Ж.Баасанбат, Э.Батсүх, МҮИС-ийн оюутан З.Сумъяабазар, Б.Чимгээ, ҮБТДС-ийн оюутан Б.Отгонбаяр нарыг шагнаж урамшуулсан юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Ю.Батсайхан ажилласан.
Оюутны УАШТ-ий багийн дүнг Ц.Баярсайхан, Ц.Гантөгс дасгалжуулагчтай Үндэсний биеийн тамирын дээд сургууль 51 оноогоор тасархай тэргүүлж, Б.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай МУБИС 24, С.Амарбаясгалант дасгалжуулагчтай “Мон-Алтиус” Биеийн тамирын дээд сургууль 23 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН
Эрэгтэйчүүдийн 57 кг: 1. Н.Насанбуян 2. Н.Наранхүү 3. Р.Баттулга (бүгд ҮБТДС), М.Сүхбат (МУБИС)
65 кг: 1. А.Мөнх-Эрдэнэ 2. Х.Хишигбат 3. О.Сүлдхүү, Б.Гүндсамбуу (бүгд ҮБТДС)
74 кг: 1. З.Сумъяабазар (МҮИС) 2. Б.Отгонбаяр (ҮБТДС) 3. Э.Алтанбаяр (ИЗИС), Д.Батзул (МУБИС)
86 кг: 1. Д.Төгс-Эрдэнэ (Мон-Алтиус) 2. Б.Цэрэндаш, 3. Д.Оргилох (хоёул ҮБТДС), И.Баатарчулуун (Аварга)
97 кг: 1. Б.Баянсүх 2. М.Балжинням (хоёул Аварга) 3. Г.Машидравжих (МҮИС), Б.Энх-Оргил (ҮБТДС)
125 кг: 1. Б.Ганзолбоо (АШУИС) 2. Т.Дашжамц (ҮБТДС) 3. М.Сумъяабазар (Аварга), Т.Мягмаржав (Мон-Алтиус)
Эмэгтэйчүүдийн 50 кг: 1. Б.Чимгээ (МҮИС) 2. Н.Азжаргал 3. Т.Цээням (хоёул ҮБТДС),
Б.Сэлэнгэ (МУИС)
53 кг: 1. Ц.Намуунцэцэг (ҮБТДС) 2. Б.Отгонтуяа (МУБИС) 3. Б.Энхцэцэг (Хүмүүнлэгийн их сургууль), Б.Бямбажаргал (БХИС)
57 кг: 1. Б.Болортуяа (МУБИС) 2. П.Отгонбаяр (Мон-Алтиус) 3. Б.Дөлгөөн (ҮБТДС), Г.Энхсувд (БХИС)
62 кг: 1. Д.Түмэнхүслэн (Мон-Алтиус) 2. Н.Энхтуяа (ҮБТДС) 3. Т.Шинэзул (МУБИС), О.Дашзэвэг (БХИС)
68 кг: 1. Ө.Одбаг (Аварга) 2. А.Сүрэн 3. Н.Тунгалаг (хоёул ҮБТДС), П.Баянжаргал (БХИС)
76 кг: 1. Э.Дэлгэрмаа (ҮБТДС) 2. Г.Ариунжаргал (БХИС) 3. Б.Нармандах (ДХИС), О.Анударь (БХИС)

















Оюутан бөхчүүд аваргуудаа тодрууллаа | ||
Үзсэн: 1435 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.