Шууд Chart

Монгол Улсын аварга О.Балжиннямын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

2019-05-10 09:58:13

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Одвогийн Балжиннямын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Тэрбээр Увс аймгийн Наранбулаг суманд 1960 оны тавдугаар сарын 10-нд төржээ.

Түүний ажилт хийгээд бөхийн гарааг нь товч өгүүлбэл, 1979 оноос самбо, жүдо бөхийн улсын шигшээ багт тамирчнаар орж, 1985 онд самбо бөхийн дэлхийн аварга, 1989 онд жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж гавьяат тамирчин болж байв.

Жүдо бөхөөр дэлхийн болон олон улсын тэмцээнээс 14 алт, есөн мөнгө, таван хүрэл медаль хүртсэн дэлхийд данстай бөх юм.

Үндэсний бөхөөр 1984 онд улсын заан Д.Цэнд-Аюушаар тав давж начин цол, 1989 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд 32 бөхөөс 29 давж заан цол хүртсэн бол Аодын хувьсгалын 70 жилийн ой буюу 1991 онд түрүүлж, 1994 оны наадмаар үзүүрлэсэн амжилтаараа 1995 онд улсын аварга цолыг хүртсэн юм. Тэрбээр улсын наадамд 17 удаа шөвгөрчээ.

Сонирхуулахад, аймгийн начин цолыг 17-тойдоо буюу есдүгээр ангидаа, аймгийн заан цолыг 10 дугаар ангиа төгссөн жилээ хүртсэн гэдэг.

Харин өдгөө Монголын жүдо бөхийн холбооны үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж буй танд уншигчдынхаа өмнөөс сайн сайхныг хүсч, “Токио-2020” олимпийн наадмаас олон шавь нараа медаль хүртээхийг хүсэе.

 

 















Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын аварга О.Балжиннямын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 1260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Мягмар [127.0.0.xxx] 2019-05-10 10:06
Балжаа аваргадаа төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхныг ерөөе. Бакугаас олон медальтай ирээрэй.

Бидэнтэй нэгдээрэй