АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан хурцдах магадлал улам бүр нэмэгдсээр байгаа. Өнөөдөр Ерөнхийлөгч Трампын засаг захиргаанаас дахин Хятадын бараа бүтээгдэхүүнүүдэд импортын гаалийн татвар ногдуулахаа зарлах гэж байна. Тодруулбал, 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд нь импортын гаалийн нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөснөө зарлах тухай хэвлэлүүд мэдээллээ.
Хэрэв Америкийн засаг захиргааны энэ шийдвэр батлагдвал Хятадаас тус улсад экспортолж байгаа бүх бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах болж байна гэсэн үг юм. Хэдийгээр Америкийн талаас ийм эрс алхмууд хийж байгаа ч 2 талын худалдааны яриа хэлэлцээ цаашид үргэлжлэхийг Америкийн Цагаан ордны эдийн засгийн зөвлөх Ларри Кадлоу "Фокс Ньюс"-т өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн байсан. Мөн ирэх сард Японд болох Их хорийн дээд уулзалтын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт хэлэлцээ болохыг тэрээр мэдэгдсэн юм.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хятадтай хийж буй худалдааны харилцаанд Вашингтон хяналтаа тогтоож чадсаныг мэдэгдээд байна. Тэрээр олон нийтийн сүлжээ Твиттер хуудсандаа ийнхүү бичсэн байлаа. Мөн Вашингтон гаалийн татвар хэлбэрээр Бээжингээс олон арван тэрбум доллар авах болно. Түүнийгээ дэлхий нийтийн өлсгөлөнд нэрвэгдэж байгаа хүмүүст туслахад зарцуулах болно гэж бичсэн байлаа. Харин үүний өмнө Хятадад хандаж АНУ-тай худалдааны шинэ гэрээгээ цаг алдалгүй байгуулахыг уриалж байсан юм.
Түүнчлэн 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намынхан ялалт байгуулна гэж хүлээх хэрэггүй хэмээн хүртэл анхааруулж байсан билээ. Шинжээч мэргэжилтнүүдийн хувьд АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвараа нэмсэн нь 2 талд адилхан хор хохиролтойг анхааруулжээ. Mэр дундаа Хятадын мэргэжилтнүүд ийм байр суурьтай байгаагаа илэрхийлж байна.
| АНУ дахин Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулна | ||
| Үзсэн: 477 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.