Шууд Chart

Эквадорын засгийн газар Ассанжийн баримтуудыг АНУ-д шилжүүлэн өгнө

2019-05-14 10:51:44

Эквадорын засгийн газар  Викиликс сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн Лондон дахь Элчин сайдын яаманд  байгаа  бүх  бичиг баримтуудыг АНУ-д шилжүүлэн өгөх гэж байгаа юм байна. Энэ тухай Испанийн Эль Паис сониныхон албан ёсны эх сурвалжаа иш татан мэдээлснийг олон улсын хэвлэлүүд дамжуулж байна.

Энд бичсэнээр Америкийн талд шилжүүлэн өгөх баримтуудын дотор  бичиг баримтаас гадна гар утас,  компьютер, зөөврийн диск зэрэг Ассанжийн сүүлийн 7 жил амьдарсан өрөөнүүдийг нэгжихэд гарсан зүйлс байх юм байна. Гэхдээ баримтууд болон бичгүүдийг Эквадорын Ерөнхий прокурорын  шийдвэрээр  шилжүүлэн  өгч байгаа юм байна.

АНУ-ын тал Жулиан Ассанжийг шилжүүлэн авах хүсэлтээ өнгөрсөн оны 12 дугаар сард Их Британид илгээсэн байдаг юм байна. Америкт түүнийг  бусдын мэдээллийг хулгайлсан хуйвалдаанд оролцсон хэмээн буруутгаж байгаа юм. Их Британиас түүнийг шилжүүлэн өгөх шийд гарч, шүүхээр  шүүлгэвэл түүнд  5 жилийн хорих ял оноохоор байгааг ч хэвлэлүүд мэдээлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эквадорын засгийн газар Ассанжийн баримтуудыг АНУ-д шилжүүлэн өгнө  
Үзсэн: 543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй