Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд Зуунмод сумын хэмжээнд 83 байгууллагын ажилтан, албан хаагчид Зуунмод голын Амралт чөлөөт цагийн бүс болон Одонт хөтөл гэсэн 2 цэгт 1500 мод тарьжээ. Харин аймгийн хэмжээнд 6000 гаруй ногоон байгууламжийг аймгийн хөрөнгө оруулалтаар тарьсан байна.
Мод тарих зарлиг гарснаас хойш буюу 2010-2018 оны хооронд 10 удаагийн бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулж нийт 20 мянга гаруй иргэд мянган аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож 180 гаруй мянган мод тарьсан байна. Тарьсан моддоос, амьдралын хувь нь 70 хувьд хүрчээ.
Тиймээс бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг аймаг орон нутгийн удирдлагуудаас албан байгууллага бүрт үүрэг болгожээ. Үүний үр дүнд албан хаагчид тарьсан модоо 3 сарын хугацаанд эргэж арчлан ургуулах арга хэмжээг авна гэдгээ онцоллоо. Арчилгааны үр дүнд тарьсан суулгацийн ургалт хэд дахин нэмэгдэнэ гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Сурвалжлагч: Т.Саранчимэг
| Төв аймгийн хэмжээнд 2010 оноос хойш 180 гаруй мянга мод тарьжээ | ||
| Үзсэн: 909 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.