
Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбатын нэрэмжит “Үе чацуутан” бөхийн барилдаан Төв аймгийн Зуунмод суманд боллоо.
Уг барилдаанд Төв аймаг, Орхон, Булган, Дундговь, “Аварга” лицей сургууль, нийслэлийн Баянгол дүүргийн 16 настай өсвөрийн 28 бөх оролцсон юм.
“Үе чацуутан” бөхийн барилдаанд “Аварга” лицей сургууль сурагч, Завхан аймгийн Баян-Тэс сумын харьяат Болдбаатарын Ренчинжүгдэр түрүүлж, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, аймгийн арслан Загдсүрэнгийн хүү Эрхэмбаяр үзүүрлэсэн бол их шөвөгт Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат Намсрайжавын Амаржаргал нар шалгарлаа.
Дархан аварга А.Сүхбатын нэрэмжит барилдаанд залуу бөх Б.Ренчинжүгдэр түрүүлээ | ||
Үзсэн: 840 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.