
-Н.Түвшинбаяр аварга олимпийн наадмын үеэр хөлөө гэмтээчихсэн байхад нь та үүрээд явж байдаг зураг бий. Тэр үеийг эргэн дурсаач?
Э.Энхбат: 2012 оны олимпод хэсгийн аваргын төлөө барилдаж байгаад хөлөө гэмтээсэн. Тэгэхэд найзыгаа ямар аугаа сэтгэл зүйтэй тамирчин бэ гэдгийг харсан. Хөлөө гэмтээчихээд бууж ирэхэд нь үүрээд явж байхад “Салчихсан байх аа наадах чинь, салчихсан байх аа” гээд л уйлаад байсан. Манай Түвшээ чинь их тэвчээртэй, баашгүй, баргийн юмыг тоодоггүй хүн шүү дээ. Тэгэхэд л уйлж байсан.
Тэгээд алтын төлөө барилдана гэхэд нь “Одоо боль, мөнгөн медаль авчихлаа болоо шүү дээ. Наад хөл чинь болохоо байчихаж. Бүр хөлгүй болвол яана” гэсэн чинь “Азаар дээр нь уначихвал яах юм бэ” гэж зүтгэсээр байгаад гарсан.
Би түүний оронд байсан бол хоёр ч олимпоос медаль авчихлаа, одоо болие гээд л больчих байсан байх. Маш том зорилготой, ясны бөх гэдгийг л дахин хэлмээр байна.




Э.Энхбат: Манай Түвшээ чинь их тэвчээртэй, баашгүй, баргийн юмыг тоодоггүй хүн шүү дээ | ||
Үзсэн: 3524 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.