Шууд Chart

“Буур” Н.Жамъян аваргын нэрэмжит шагнал

2019-05-17 11:53:26

Тэртээ 1999 онд Монгол бөхийн өргөөнөө “Аварга” цолны хүндэтгэлийн барилдааныг “Буур” хэмээн алдаршсан Н.Жамъян аваргын нэрэмжит болгон зохион байгуулж, уг барилдаанд зээ хүү, дархан аварга Г.Өсөхбаяр нь улсын заан цолтой байхдаа түрүүлж байв.

Уг барилдаанаас эхлэн жил бүр аварга цолны хүндэтгэлийн барилдаанд “Буур” Н.Жамъян аваргын нэрэмжит шагналыг олгохоор болж, анхны шагналыг улсын гарьд М.Баяржавхлан залуу бөх байхдаа гардаж байлаа.

Тус шагналыг тухайн ондоо өндөр амжилттай барилдаж, цаашид өсөх ирээдүйтэй залуу бөхчүүдэд жил бүр уламжлал болгон олгосон юм.

Энэ шагналын эздээс одоогийн байдлаар улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Ц.Магалжав, улсын харцага М.Бадарч, улсын начин Э.Ванданцэрэн, Б.Бат-Эрдэнэ нар хүрээд байна. 

Уг шагналыг Н.Жамъян аваргын зээ охин Г.Нарангэрэл захиралтай “Вайт лейк” компани хариуцан жил бүр ивээн тэтгэж гардуулдаг бөгөөд тус компани мөн өөрийн нэр дээр залуу бөхчүүдийг ивээн тэтгэн барилдуулж, бэлтгэл сургуулилт хийх, барилдах бүхий л нөхцөл боломжыг нь бүрдүүлэн ажиллаж байна.

Энэ жилийн барилдаан ирэх долоо хоногийн ням гарагт болох бөгөөд "Буур" аваргын нэрэмжит шагналыг хэн гардахыг хүлээн сууя.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Буур” Н.Жамъян аваргын нэрэмжит шагнал  
Үзсэн: 1451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй