Шууд Chart

М.Ананд, Точиношин нар өвдөг шороодлоо

2019-05-20 09:18:24

Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё талдаа орлоо. Энэ сарын тэмцээн Рэйва хэмээх шинэ эриний анхны тэмцээн гэдгээрээ онцлог болж байгаа.

Токио хотод болж буй Нацү башёг эхлэхээс өмнө их аварга Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас тэмцээнийг өнжих болсон нь дээд зиндаанд түрүүлэх бөхчүүдийн дунд том өрсөлдөөн гарч ирсэн. Өчигдөр болсон найм дахь өдрийн барилдаанд тэргүүн бөх ёкозүна Какүрюү М.Ананд нутгийн бөх Тамаваши Б.Мөнх-Оргилд унаж, тавин хувийн амжилтаа үзүүлж чадаагүй. Гэхдээ түүнтэй адил башёг тэргүүлж явсан сэкивакэ Гүржийн бөх Точиношин Эндод, маегашира Асанояма Такарафүжид унасан нь мөн л анхаарал татсан барилдаан байлаа. Башёг тэргүүлж явсан гурван бөх учраа бөхчдөө унасан нь зургаан даваа, хоёр унаатай яваа бөхчүүдэд том боломж гарч ирэв.

Өчигдрийн барилдаанд ёкозүна Какүрюү М.Анандыг давсан Тамаваши Б.Мөнх-Оргил аваргыг давсан бөхчүүдэд олгодог “Алтан од” шагналыг хүртсэн. Түүний хувьд энэ башёд маегаширагийн гурваас босч барилдсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Ананд, Точиношин нар өвдөг шороодлоо  
Үзсэн: 561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй