
2018-2019 оны үндэсний бөхийн улирал их баяр наадмаар өндөрлөнө. Одоогоор улс аймгийн алдар цолтой 14 барилдаан болоод байна. Өнгөрсөн ням гарагт Аварга цолны хүндэтгэлийн барилдаан болсон бол ирэх зургадугаар сарын дундуур Чингэлтэй хайрхан уулын хишиг барилдаан, сарын сүүлээр наадмын сорилго барилдаан болно.
Энэ онд Монгол Улсын арслан Э.Оюунболд, улсын харцага О.Хангай нар тус бүр гурван удаа түрүүлж, өрсөлдөгчидөө тэргүүлж буй. Харин улсын аварга Н.Батсуурь дөрвөн удаа тэргүүн байр булаацалдсан ч бүгдэд үзүүрлэжээ.
- Э.Оюунболд гурван түрүү
- О.Хангай гурван түрүү
- Б.Гончигдамба хоёр түрүү
- Б.Бат-Өлзий хоёр түрүү
- Р.Пүрэвдагва нэг түрүү
- П.Бүрэнтөгс нэг түрүү
- Д.Анар нэг түрүү
- С.Мөнхбат нэг түрүү
Монгол Улсын арслан Э.Оюунболд, улсын харцага О.Хангай нар тэргүүлж байна | ||
Үзсэн: 1419 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.