Шууд Chart

Хүүхдийн драмын жүжиг тайзнаа амиллаа

2019-05-27 16:19:57

Зохиолч МУСТА Б.Цогтбаатарын бүтээл "Facebooк"-Од" хүүхдийн драмын жүжиг энэ сарын 25-нд Төв аймгийн Монгол туургатан театрын тайзнаа амиллаа. Тус жүжигт Төв аймгийн Зуунмод сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, Монгол туургатан театрын жүжигчидтэй хамтран тоглосон байна.

 Төв аймгийн Монгол туургатан театраас ЕБ-ын сургуулийн ахлах ангийн сурагчдаас "Facebooк"- Од" драмын жүжигт тоглох хүүхдүүдийг шалгаруулж авсан байна. Шалгаруулалтад тэнцсэн Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн, 5 ,4-р сургуулийн 10 хүүхэд жүжигчидтэй хамтран тогложээ.

Сар гаруй хугацаанд бэлдэж үзэгчдийн хүртээл болгосон тус жүжгийн найруулагчаар Монгол туургатан театрын жүжигчин Б.Сүхбаатар, ерөнхий продюсерээр Монгол туургатан театрын дарга Д.Мөнхбат  ажилласан байна.

"Facebooк"- Од жүжгээр дамжуулан хүүхдэд ухаарал хайрлах, цахим ертөнцийг буруу ашиглавал ямар хор уршигтай талаар ойлголт өгөх үүднээс тайзнаа амилж байгаа юм. Мөн үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 30 нд дахин тоглогдохоор болжээ.   

Сэтгүүлч: Т.Саранчимэг

                                       

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүүхдийн драмын жүжиг тайзнаа амиллаа  
Үзсэн: 950 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй