
Энэ жилийн гуравдугаар сард бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны анхдугаар Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болсон билээ.
Сонгомол бөхийн 67 кг-ын жинд Ганхуягийн Ханбүргэд мөнгө, 55 кг-д Мөнх-Эрдэнийн Даваабанди хүрэл медаль хүртсэн. “Алдар” спорт хороонд данстай манай хоёр тамирчин өнгөрсөн сард урд хөршид болсон насанд хүрэгчдийн Азийн АШТ-д зодоглож нэг нэг ялалт байгуулсан юм.
Тэгвэл тэд өнгөрсөн долоо хоногт Казахстаны Алматыд болсон олимпийн наадмын мөнгө, хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Даулет Болат Турлыхановын нэрэмжит олон улсын тэмцээнд амжилттай оролцов.
Манай хоёр тамирчин Казахстаны бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд зургадугаар сарын 11-12-нд Кыргызстаны нийслэл Бишкект болох Раатбек Санатбаевын нэрэмжит ОУТ-д оролцоод эх орондоо ирнэ.
“U-23”-ын азийн аваргын сонгомол бөхийн медальтнууд Казахстанд | ||
Үзсэн: 564 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.