Нидерландын Делфтийн техникийн их сургуулийн инженерүүдийн баг уралдааны зориулалтын дэлхийн хамгийн жижигхэн нисдэг дрон бүтээсэн байна. Уралдаанд алсаас удирдагддаг горим тойгоос гадна бүрэн автомат жолоодлогын системээр ч ажиллах боломжтой хэмээн онцолжээ. Зохион бүтээгчид нь нисдэг дроныг илүү жижигхэн, илүү хөнгөн, илүү хурдан болгохын тулд зарим хэсгүүдийг нь авч хаясан байна.
Жишээ нь, мэдрэгч систем, камер зэрэг бусад тоноглол... харин нислэгийг дижитал орон мэдрэмжийн тусламжтайгаар хийх болсон байна. Туршилтын загварын мэргэжлийн нисгэгч болон нисдэг дронуудтай уралдаж, өөрийн хүчин чадал, давуу тал чанаруудаа харуулаад амжсан байна. хурд гэдэг зүйл нисдэг дронд гол чухал зүйл гэхээс илүүтэй зах зээлд хэдэн сая ам.долларын борлуулалттай, тэр чинээгээрээ эрэлттэй байдаг зүйл юм. Мөн технологийн маш өндөр үзүүлэлт, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх талбар нь болж өгдөг. Тухайлбал, нисдэг төхөөрөмжийн тусламжтайгаар захиалгын бараа, бүтээгдэхүүн хурдан түргэн хугацаанд хүргэж өгөхөд чухал үүрэг гүйцэтгэж эхэлж байна. тийм ч учраас овор хэмжээ багатай жижиг дронууд алгоритмын төгс хэлбэрт шилжих зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа юм.
Энэ зүйлс тус төслийг хэрэгжүүлэгч шинжлэх ухааны доктор Гвидо де Круны инженерүүдийн багт олон зүйлийг бий болгоход нөлөөлж байна. Энэ хүрээнд Голландын инженерүүд дараах шинэ төрлийн уралдааны зориулалтын жижиг нисдэг дроноос бараг бүх мэдрэгч систем, тоноглолуудыг авч хаян, дан ганц энгийн камерийг л үлдээсэн юм. Түүнчлэн хүнд жинтэй батарейг хүртэл авч хаясан гэжээ. 10 хүртэлх см-ийн диамерт хэмжээтэй энэхүү дрон ердөө 72 гр жинтэй болсон байна. стандартын дагуу хурд нь 2 метр секунд болсон. Тусгай технологийн ганц камер нь нислэгийн үед орон зайн хэмжигдэхүүн байршлыг өндөр нарийвчлалтайгаар зурж гаргаж ирэн мөргөлдөх эрсдэлгүйгээр нисдэг болжээ.
Нисдэг дроны уралдааны үеэр тус дрон чамлахааргүй хэмжээний буюу боломжийн үр дүн үзүүлэлтийг харуулсан. Одоо хөгжүүлэгчид нь нислэгийн хурд, маневрлах чадварыг улам сайжруулахаар судалж байна.
| Дэлхийн хамгийн жижиг нисдэг дрон бүтээжээ | ||
| Үзсэн: 1507 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.