Тариалалт 70 гаруй хувьтай явагдаж байгаа талаар Төв аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Гэхдээ цаг агаарын байдлаас болж тариалалт удааширчээ.
Одоогоор үр тариа 67 хувьтай, төмсний тариалалт 110 хувьтай, хүнсний ногооны тариалалт 70 гаруй хувьтай явагдаж байна. Энэ сарын 10 наас манжин, ногоон тэжээл, жимс жимсгэний тариалалт эхлэх юм.
Энэ жилийн хувьд өмнөх оны зорилтоо 2 дахин нэмэгдүүлэх зорилгоор эхний ээлжинд хөрсний эвдрэлийг багасгаж, үржил шимийг сайжруулах арга хэмжээг түлхүү авч байгааг албаныхан тодотголоо.
Хөрсийг органик бордоогоор бордох нь хөрсний үржил шимийг нэмэгдүүлж ахиу ургац авахад нөлөөлнө гэдгийг ч онцолж байсан юм. Мөн цаг агаарын байдал нөлөөлөхгүй бол тариалалт энэ сарын 20 гэхэд бүрэн дуусах төлөвтэй байна.
| Цаг агаарын байдлаас болж тариалалт удааширч байна | ||
| Үзсэн: 663 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.