Шууд Chart

Туркийн “Albayraklar group” цахилгаан гар буу бүтээжээ

2019-06-04 12:32:59

Туркийн “Албаяраклар Грүп” компани шинэ төрлийн гар буу бүтээн танилцуулаад байна. Энэ бол “УаттОзз” нэртэй цахилгаан гар буу юм. Бусад төрлийн энгийн гар буу цахилгаан дамжуулагч утсаар холбогдсон сумаар бууддаг бол энэхүү буу цахилгаан дамжуулагч утасгүй болсон гэдгээрээ онцлогтой ажээ.

 Үүний ачаар тусгалын бай хүртэлх зай ихэссэн. Тодруулбал, найман метр гаруйн зайд орших хүнийг цахилгаан сумаар буудаж аюулгүй болгох давуу талтай. Гаднах хэлбэр загварыг нь ажиглавал зах зээлд худалдаалагддаг хоёр хошуутай цахилгаан буутай төстэй. Сум нь дөрвөн ширхэг богинохон зүүтэй болж өгсөн. Цахилгаан дамжуулагч зүү бүхий суманд оногдсон тохиолдолд хамгийн түрүүнд булчинд цочмог нөлөө үзүүлж,  хөдөлгөөнийг түр зуурын хугацаанд удаашруулдаг байна.  “Албаяраклар Грүп” компани ерөнхий захирал Сертан Аичичекийн хэлж байгаагаар, УаттОзз цахилгаан гар буу цагдаагийн алба хаагчид хууль зөрчигчдийг барьж саатуулахдаа тэдэнд хүнд ноцтой бэртэл гэмтэл, шарх өгөхгүй байлгах том талтай гэсэн байна. Мэдээж биеэ хамгаалахын хүссэн хэн бүхэн энэ гар бууг биедээ авч явж болно. УаттОзз цахилгаан гар бууг өмнөд Африкт үйлдвэрлэж байгаа бол Турк болон Малайз улсад худалдаалж байгаа юм. Цаашид өөр бусад орны зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Туркийн “Albayraklar group” цахилгаан гар буу бүтээжээ   
Үзсэн: 3493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй