Туршлагатай загасчдад голын эргээс дутахааргүй тав тухтай төдийгүй олон талын давуу талтай завь ихээхэн ач холбогдолтой. Энэхүү хэрэгцээ шаардлагыг хангахын тулд загасчид энгийн болон хийлсэн гэсэн үндсэн хоёр төрлийн завь сонгодог. Харин ихэнх тохиолдолд загасчид завиа гол, нуурын усанд аваачиж тавихдаа автомашиндаа чиргүүл зүүх шаардлагатай тулгардаг. Харин одоо энэ зүйл үгүй болжээ. Тодруулбал, Шведийн “Point 65 Sweden” компани автомашины тээшний хэсэгт багтдаг эвхэж, хурааж болдог загасчлалд зориулсан бяцхан авсаархан завины хувилбар болох “King Fisher” –ыг зохион бүтээгээд байна.
Тус завийг өндөр чанарын зуун хувь дахин боловсруулсан хуванцар материалаар хийжээ. Загасчлахаас бусад үед хоёр хэсэг болгон салгаад гэрийнхээ өрөө тасалгаа, автомашиныхаа граш, тээшний хэсэгт хадгалж болно. Харин угсарч босгоход ердөө 10-хан секундыг л зарцуулдаг байна. Нуур болон голын усанд тавьсан хойноо унадаг дугуйны гинжит дамжуулагч тоноглолыг суурилуулан хөлөөрөө жин гараараа сэлүүрдэх шаардлагагүйгээр хүссэн цэгтээ хүрч очиж болно. Ингэхдээ гарын удирдлагын хэсэг болох механик жолоодлогыг ашиглана. “Point 65 Sweden” компани тус завиныхаа функцэд хэд хэдэн хувилбарыг мөн гаргасан байна. Үүнд, бүтэн дээвэртэй, ус зайлуулагч хоолойтой, ус нэвтрүүлдэггүй тасалгаа, тохируулгатай суудал, хөнгөн цагаан хөтөч, сэлүүр, загас агнуурын хэрэгсэл байрлуулагч тавцан гэх мэт... тус завины урт нь 331 метр бол жин нь 32 кг юм байна. нийт 130 кг-ийн даацтай гэжээ. Худалдаанд 1999 ам.долларын үнэтэйгээр Кикстартераар борлуулагдаж байгаа юм байна. Харин бусад дагалдах хэрэгслүүд нь тусдаа үнэтэй хэмээн мэдээлжээ.

| Автомашины тээшний хэсэгт багтдаг загасчлахад зориулагдсан бяцхан завь | ||
| Үзсэн: 1226 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.