Шууд Chart

Тунаанд “од”-гүй Ц.Содномдорж арслан

2019-06-04 14:02:03

Монгол Улсын арслан Ц.Содномдорж өнгөрсөн жилийн улсын баяр наадмаас хойш заалны барилдаанд бараг барилдаагүй. Үзэгчид ч түүнийг хүлээсээр нэг жилийг үдлээ. Иймд энэ жилийн улсын баяр наадамд л харах үлдэв.

Түүний талаарх сонирхолтой баримтыг хүргэе.

Улсын баяр наадмын торгон ногоон дэвжээнд хүч үзэхдээ 2009 оноос хойш тасралтгүй тавын даваанд гарч барилдсан цөөхөн бөхийн нэг бол Ц.Содномдорж.

Тодруулбал:  

2009 онд Монгол Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйтэй тунаж даваад улсын начин цол хүртэж, зургаагийн даваанд улсын гарьд Ө.Бат-Оршихтой мөн л тунаж хонгодуулж унасан.

2010 онд мөн л улсын гарьд Ө.Бат-Оршихтой тунаж унасан.

2011 онд долоогийн даваанд улсын аварга Ч.Санжаадамбатай тунаж, хаялцахаас барьцнаас унасан.

2012 онд улсын гарьд Ө.Бат-Оршихтой дахин тунаж мордуулж унасан.

2013 онд тавын даваанд гурван бөхөөс улсын заан Б.Батмөнхийг амлаж баруун золгооноос тахимлуулж унасан.

2014 онд тавын даваанд улсын заан Б.Пүрэвсайхантай тунаж хаялцах барьцнаас унасан.

2015 онд долоогийн даваанд улсын арслан Э.Оюунболдтой тунаж мордуулж унасан.

2016 онд долоогийн даваанд улсын заан Б.Пүрэвсайхантай дахин тунахдаа түрж, мөргөж хөөх үедээ өрсөлдөгчдөө зайлж мушгиулаад унасан.

2017 онд улсын баяр наадамд түрүүлж Монгол Улсын арслан цол хүртсэн.

2018 онд мөн л долоогийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай тунаж, барьцгүй хавируулж унасан.

Дүгнэлт: 2009 оноос хойш есөн удаа тунаж барилдахдаа найман удаа унасан байна

. Жич: Түүнтэй барилдсан бөхчүүдийн цолыг одоогийнхоор нь бичив.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тунаанд “од”-гүй Ц.Содномдорж арслан  
Үзсэн: 2246 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
. [127.0.0.xxx] 2019-06-04 22:34
Sonomdorj bol Ardiin huvisgalaas hoish torson Arslanguudiin jamgiin muu ni. bas hudlaa guriij vzne. nogiin pizdei n
зочин [127.0.0.xxx] 2019-06-04 17:12
сайн арслан
Зочин [127.0.0.xxx] 2019-06-04 17:12
Avarga bolnoo ard tumnii hairtai buh gevel Sodnom arslan l bainadaa odoogoor.
Зочин [127.0.0.xxx] 2019-06-04 16:31
дүү сэтгэл зүйч ав би чадна ФБ-д саналаа хэл нэ жил аваргын жил
Батаа [127.0.0.xxx] 2019-06-04 15:52
Унасан бөхөө дандаа нидэрдэг их муухай нохой доо. Муу нохой шиг өөдгүй эр байгаа юм. Битгий барилдаасай. Хэн түүнийг хүсэн хүлээсэн юм
Зочин [127.0.0.xxx] 2019-06-04 20:03
Содномдоржийг Монголын ард Тумэн хусэн хулээдэг, аварга болоорой

Бидэнтэй нэгдээрэй