
Дэлхийн шилдэг бөх Жон Петерсоны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн энэ сарын 7-9-нд Орхон аймагт болно.
Америкийн алдарт бөх Жон Петерсон нь "Монреаль-1976” олимпын наадмын алт, “Мюнхен-1972”-ын мөнгө, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Дэлхийн цомын гурван удаагийн аварга тамирчин юм.
Түүний төрсөн дүү Бен Петерсон мөн 90 кг-ын жинд олимпын аварга (1972) болсны зэрэгцээ олимпийн наадмаас мөнгө (1976), ДАШТ-ээс хүрэл (1973) медаль хүртэж байв.
Орхон аймгийн "Ирээдүйн одод" спортын дунд сургууль, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, “Athletes in Action” клуб хамтран зохион байгуулах уг тэмцээнд хөвгүүд, залуус есөн жинд өрсөлдөх бол охид зургаан жинд шилдгээ тодруулна.
Тус тэмцээнд АНУ, ОХУ, БНХАУ, Монгол гэх мэт олон орны өсвөрийн тамирчин хүч, ур чадвараа сорьдог уламжлалтай билээ.
Жон Петерсоны нэрэмжит олон улсын тэмцээн Орхон аймагт болно | ||
Үзсэн: 541 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.