
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын гарьд Пунцагийн Сүхбат агсны нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 64 бөхийн барилдаан боллоо.
Үүнд улсын начин Д.Цэрэнтогтох түрүүлж, Ховд аймгийн “Ховд” бөхийн дэвжээний бөх аймгийн арслан Б.Баянмөнх үзүүрлэсан бол улсын харцага Н.Золбоо, аймгийн арслан Б.Эрдэнэхүү нар их шөвөгт шалгасан юм.
Тус барилдааны үеэр П.Сүхбат агсны гэр бүл, үр хүүхдэд аймгийн ИТХ, ЗТДГ, БТСГ болон Үндэсний бөхийн салбар холбооноос хүндэтгэл болгож таван сая төгрөгийг гардуулав.
Мөн П.Сүхбат агсны гэргий Сарангэрэл ханийнхаа бөхийн өмсгөлийг төрөлх нутгийнх нь музейд хадгалуулан үлдээлээ.
Улсын гарьд П.Сүхбат агсны нэрэмжит барилдаанд улсын начин Д.Цэрэнтогтох түрүүллээ | ||
Үзсэн: 1830 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.