Шууд Chart

Олон улсын жишигт нийцсэн гарамтай боллоо

2019-06-10 10:48:14

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар зангилаа, УБТЗ –ынхан  хамтран “Гармын мэдлэгийг дээшлүүлэх олон улсын өдөр” – ийг угтаж  Шаамар сумын 41-р  төмөр замын гармыг жишиг гарам болгон тохижуулж  нээлтийн ажиллагаагаа хийлээ.

Энэ өдрийг  төмөр замын гарман дээр гардаг осол зөрчлийг бууруулах,  тээврийн хэрэгслийн жолооч, явган зорчигч, иргэдэд гарамын үйл ажиллагаа эрсдэлт нөхцөл байдлын талаар  тайлбарлан таниулж улмаар тэдний  эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор жил бүр тэмдэглэгдэн өнгөрүүлж  байна.  УБТЗ 2013 оноос эхлэн уг өдрийг тэмдэглэж эхэлсэн төдийгүй энэ өдрийг угтаж жил бүр 3-5 төмөр зам болон авто замын огтолцолын цэг буюу төмөр замын гарамыг олон улсын жишигт нийцүүлэн засан тохижуулдаг  байна.  

Гарамыг автомат сөхөгддөг хаалтаар тоноглосноос гадна   диодон гэрэл тавьж бүрэн камержуулах зэргээр тохижуулан жишиг  гарам болгосон нь  гарч болох аливаа зөрчил, осол эндэгдлийг бууруулах тодорхой үр дүнд хүрэхүйц   арга хэмжээ болсон байна хэмээн  нутгийн  иргэд,  зорчигчид онцолж байсан юм. 

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олон улсын жишигт нийцсэн гарамтай боллоо  
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй