Шууд Chart

Хүдэр сумын тариалалт дуусах шатандаа орж байна

2019-06-10 10:59:32

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын  хаврын  тариалалт  дуусах шатандаа орсон бол  мал төллөлт  70 -аад хувьтай байна.

Газар тариалангийн хувьд тус сум нийт 10200 га эргэлтийн талбайтай үүнээс энэ жилийн хувьд 5400 гаруй га талбайд  тариалах төлөвлөгөөтэй байсан хэдий ч 6-р сарын эхний байдлаар 6800 гаруй га–д тариалалт хийжээ. Нийт тариалсан талбайн 90–ээд хувьд нь улаан буудай тариалсан бол үлдэх талбайд нь арвай, овьёос болон рапс тариалсан байна. Хөрсөнд халтай гэгддэг рапс буюу тосны ургамлыг нийт тариалах талбайн 10 хувиас хэтрүүлэхгүйгээр тарих зөвшөөрөл олгосон. Зөвшөөрлийн дагуу 500 гаруй га –д рапс тариалсан  хойшид ч рапс тарих талбайг нэмэгдүүлэхгүй гэдгээ ХАА–н тасгийн дарга хэлсэн үгэндээ онцолж байлаа.

Атрын 3-р аяны хүрээнд дэвшүүлэн тавьсан зорилтын нэг нь тариаланчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах мэдээллээр хангах замаар хүний нөөцийн чадавхийг сайжруулах  асуудал байсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх механикжуулагчдын залуу халааг бэлтгэхийн тулд  “Хуринат”  ХХКомпани шинэ боловсон хүчнийг ажиллуулж эхэлсэн  байна.

Хүдэр сум газар тариалангийн бүс нутгийн хувьд малын тоо толгойг өсгөх бус чанаржуулах бодлого барьж ажилладаг байна. Сүүлийн жилүүдийн мал тооллогын дүнгээс үзэхэд 25 мянгаас 30 гаруй  мянган мал тоологдож иржээ. Энэ жил оны эхэнд 13900 гаруй хээлтэгч мал тоологдсон байна. Үүнээс 9500 –аад мал төллөж төл бойжилт 90–ээд хувьтай байна.  

Ийнхүү тус сумын тариаланчид хуурайшилт ихтэй, салхитай байгаа хэдий ч тариалалтаа  хугацаандаа дуусгаж байгаа бол малчид 9400 төл бойжуулан хаврын их ажлаа өндөрлөж байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хүдэр сумын тариалалт дуусах шатандаа орж байна  
Үзсэн: 760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй