Шууд Chart

Улаанхус сумын Согоог голд барьсан шинэ төмөр бетон гүүр ашиглалтад орлоо

2019-06-10 16:17:12

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Согоог голд барьсан шинэ төмөр бетон гүүр өнөөдөр ашиглалтад орлоо.

Гүүрийг ашиглалтад өгөх ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Солтан, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан болон Улаанхус, Цэнгэл сумын удирдлагууд, орон нутгийн иргэд оролцсон байна.

Улаанхус сумын төвөөс хоёр километр зайд орших уг гүүрийг барихад 2018 оны улсын төсөвт 811 сая, 2019 оны төсөвт 989 сая төгрөгийг тус тус суулгасан юм. Улмаар өнгөрсөн онд "Жол" компанийг  гүйцэтгэгчээр шалгаруулан барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд тухайн 18,7 метр гүүрийг 2,2 километр хайрган хучилттай авто замын хамт товлосон хугацаанд багтаан барьж ашиглалтад өгсөн нь энэ ажээ.

Согоог голын гүүр нь Өлгий-Улаанхус-Цэнгэл сум чиглэлийн орон нутгийн чанартай авто замын 40 дэх километрт оршдог. Өмнөх модон гүүр нь хуучирч цөмөрснөөс том оврын тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй болж, иргэдэд чирэгдэл учруулсаар хэдэн жилийн нүүрийг үзээд байжээ.

Сурвалжлагч: Ө.Нурболат

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Улаанхус сумын Согоог голд барьсан шинэ төмөр бетон гүүр ашиглалтад орлоо  
Үзсэн: 876 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй