Сүхбаатар аймагт гадны улс орнуудаас нийт 240 орчим иргэн түр оршин сууж байна гэж Гадаадын иргэн харьяатын газрын Сүхбаатар аймаг дахь салбараас мэдээллээ.
Дээрх иргэдийн гурав нь АНУ-аас, дөрөв нь БНСУ-аас, үлдсэн 230 гаруй нь БНХАУ-аас тус аймагт ирж, ажиллаж амьдарч байна. Тэдний дийлэнх нь уул уурхай, барилга, зам талбайн салбарт ажиллаж байна. АНУ болон БНСУ-ын иргэдийн тухайд багш солилцооны хөтөлбөрөөр болон сайн дураараа ирж, ЕБС-иудад ажиллаж байгаа аж.
Сурвалжлагч: Т.Одончимэг
| Сүхбаатар аймагт гадаадын 240 орчим иргэн байна | ||
| Үзсэн: 706 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.