
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар гутлын салбарт хүч үзэхээр болжээ.
Хэдхэн жилийн өмнө сэргээшийн асуудлаар МҮБХ-ны экс тэргүүн Р.Нямдоржтой Монгол бөхийн өргөөнд маргалдаж, зодог тайлж буйгаа ч сэтгүүлчдэд хэлж байв.
Тэгвэл зүлэг ногоон дэвжээнээсээ хөндийрсөн тэрбээр ийнхүү “Хүчит арслан брэнд” хэмээх нэрийдсэн уг бүтээгдэхүүнээ гаргаад эхэлжээ. Уг гутлын материал нь матрын арьс аж.
Энэхүү гутал одоогоор олны нүдэнд нэг их ил гараагүй ч энэ жилийн баяр наадмаар арга үгүй нүдэнд тусах биз ээ.
Магадгүй хүчит арслан өөрөө ч жийчихсэн явах болов уу.
Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар гутлын салбарт хүч үзэхээр болжээ | ||
Үзсэн: 1668 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.