Шууд Chart

Химийн ангид хэрэглэж байгаа бодисын ашиглалт, хадгалалтын талаар зөвлөгөө өглөө

2019-06-11 13:56:16

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Дотоод хяналтын үйл ажиллагааг сайруулъя” уриатай сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд 70 гаруй аж ахуй нэгж байгууллагын дотоод хяналтын ажилтнуудыг хамруулсан байна.

Сургалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдлыг хангах талаар зөвлөгөө өглөө. Мөн сургуулиудын химийн ангид байгаа бодисын хадгалалт, тээвэрлэлт, устгалыг хэрхэн хийх талаарх мэдээллийг хууль эрх зүйн зохицуулалттай уялдуулан өгсөн юм.

“Дотоод хяналтаа сайжруулъя” сургалтанд Эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, хүнсний үйлдвэрэл, үйлчилгээ эрхлэгчид хамрагдсанаараа онцлог байлаа. Тухайлбал сургуулийн орчин дахь дотоод хяналтыг сайжруулсанаар химийн бодисын хадгалалт, ашиглалт мэргэжлийн түвшинд байх юм.

Тэд байгууллагадаа дотоод хяналтыг тавихаас гадна, МХГ-аас өгсөн заавар зөвлөмжийн дагуу салбарынхаа онцлогт тохируулсан сайн туршлагыг түгээх юм. Сургалтанд хамрагдсан байгууллагаас Төгрөг сумын цэцэрлэг, Хархорин сумын Орхон цогцолбор сургууль, Хужирт сумын “Жем интернэйшнл” компани дотоод хяналтыг сайн төлөвшүүлсэн байгууллагаар шалгарчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Химийн ангид хэрэглэж байгаа бодисын ашиглалт, хадгалалтын талаар зөвлөгөө өглөө  
Үзсэн: 529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй