Шууд Chart

Чөлөөт бөхийн УАШТ энэ сарын 20-23-нд болно

2019-06-14 11:14:22

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо болон БНХАУ, БНСУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид Монголд хамтарсан бэлтгэл сургалт хийж байна. Анх удаагаа зохион байгуулж байгаа энэхүү бэлтгэлд “Алдар” спорт хорооноос 40, БНХАУ-аас 15, БНСУ-аас 13 тамирчид хамрагджээ.

Дэлхийн шилдэг бөх Жон Петерсоны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын олон улсын тэмцээн энэ сарын 7-9-нд Орхон аймагт болж өнгөрсөн.

2019 оны насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 20-23-нд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд болно. Харин аваргалсан тамирчин ирэх есдүгээр сарын 14-22-нд Казахстаны Нур-Султан хотод болох бөхийн төрлүүдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн, “Токио-2020” олимпийн наадмын эрхийн төлөө хүч үзэх юм.

Наадмын дараа биднийг тун сонирхолтой барилдаан хүлээж байна. Азийн бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбооноос “Stars of Asia” чөлөөт бөхийн тэмцээнийг долдугаар сарын 14-нд Улаанбаатар хотноо анх удаа зохион явуулах гэж байна.

Тус уулзалт тэмцээнд Азийн шилдгүүдээс бүрдсэн шигшээ баг Монголын шигшээ багтай Сүхбаатарын талбайд халз өрсөлдөх юм. Халз барилдаан эрэгтэй 57, 65, 74, 86, 97, 125, эмэгтэй 50, 53, 57, 62, 68, 76 кг-ын жинд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийн УАШТ энэ сарын 20-23-нд болно  
Үзсэн: 980 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй