![](/uploads/201402/news/thumb/a0b5ae706271fdc09fa9856251812d63_x3.jpg)
Контакт линз нь нүдний хараа засах зорилгоор нүдэн дээр шууд суудаг нимгэн, жижигхэн харааны линз юм. Контакт линзийг нүдний хараа муу үед зүүхээс гадна онцгой нөхцөлөөр ч зүүх хэрэг гардаг. Тухайлбал, хагалгааны дараа, нүдний өвчний үед, гадаад орчны хүнд хэцүү нөхцөлтэй үед гэх мэт.
Харин сүүлийн үед манай залуус контакт линзийг гоёлын зориулалтаар ихээхэн хэрэглэдэг болсон. Энэ нь төдийлөн сайн зүйл биш бөгөөд эрүүл нүдээ гэмтээхгүйн тулд линзийг сайтар цэвэрлэж арчлан зөв горимын дагуу хэрэглэх нь зүйтэй юм. Хэрвээ та контакт линз зүүдэг бол олон төрлийн нүдний дусаалга, тосон түрхэлгүүд хэрэглэхгүй байсан нь дээр. Учир нь контакт линзны өнгийг хувиргаж, физик шинж чанарыг нь муутгадаг.
Мөн халуун орчинд болон хорт утаа, хий, тоос шороо их, хүчилтөрөгчийн дутмаг нөхцөлд контакт линз зүүхэд тааламжгүй нөлөө үзүүлдэг. Ийм нөхцөлд ажилладаг бол линзний хугацааг багасгаж зүүх, хүчилтөрөгч нэвтрэх чанар өндөртэй линз зүүх, богино хугацааны хэрэглээний линз хэрэглэх хэрэгтэй.
Усанд сэлэхэд хоёр төрлийн зүйлийг анхаарах нь чухал. Контакт линз нь усанд урсаж болно. Мөн усанд орших ариутгалын бодис, хлор, нян зэрэг нь контакт линзэнд наалдаж нүдийг гэмтээж болзошгүй. Иймд зориулалтын усны хамгаалалтын шил зүүх нь зүйтэй. Мөн тамхи татдаг хүмүүс линзийг болгоомжтой хэрэглэхийг зөвлөдөг. Энэ нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, контакт линз нь тамхины утаанд байнга бохирддог. Хоёрдугаарт, тамхи татах нь тухайн хүний дархлааг дарангуйлдаг. Тиймээс тамхи татдаг хүмүүст гол төлөв нэг хоногийн линз хэрэглэх нь зохистой.
Контакт линзийг хэрхэн зөв хэрэглэх вэ | ||
Үзсэн: 2735 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.