“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2019” Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг энэ оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болжээ.
Энэхүү үйл ажиллагаа нь Орон нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, мэдлэг мэдээлэл олгох, хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг юм..
Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс хөдөө орон нутаг руу, хөдөө орон нутгаас нийслэл рүү чиглэгдсэн хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэж, хөдөлгөөнд оролцогчдын хариуцлагагүй байдлаас болж орон нутаг дахь зам тээврийн ослын тоо нэмэгддэг байна.
Зөвхөн өнгөрсөн 2018 онд Төв аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд 316 хүн өртөж, 15 хүн гэмтэж, 45 хүний амь нас хохирсон талаар албаныхан хэлж байна. Осолд өртсөн хүмсүүсийн 2 нь бага насны хүүхэд байсан гэх харамсалтай тоон судалгаа байна. Орон нутгийн замд хяналт шалгалт зохион байгуулах явцад замын хөдөлгөөнд оролцогчид хурд хэтрүүлдэг, зорчигч болон хүүхдийг буруу тээвэрлэдэг, хөдөлгөөнд оролцогчдын 78 хувь нь шөнийн цагт гэрэл шилжүүлдэггүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хэт ядарсан үедээ удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолооддог, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцдог, зогсолт зогсоолын дүрэм зөрчдөг, батлагдаагүй замаар дур мэдэн явдаг зэрэг зөрчлүүд хамгийн их бүртгэгддэг байна.
Иймээс замын хөдөлгөөнд оролцох үедээ МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийг чандлан мөрдөж байхыг Төв аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа.
Монголын мэдээ сувгийн Төв аймаг дахь сурвалжлагч: Т.Саранчимэг
| Өнгөрсөн онд Төв аймгийн хэмжээнд зам тээвийн ослын улмаас 45 хүн амь насаа алджээ | ||
| Үзсэн: 888 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.