
Манай улсад эмэгтэй чөлөөт бөхийн спорт үндэс сууриа тавьж хөгжиж эхэлсэн. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Лувсанзундуйн Нямын үүсгэн байгуулсан “Мөнхжин” клубийн нэрэмжит болгон 1999 оны гуравдугаар сарын 12-14-нд зохион байгуулж байв. УАШТ-ий анхны аваргаар 40 кг-ын жинд М.Бумцолмон (Мөнхжин), 44 кг-д Ц.Отгончимэг (Чингэлтэй дүүрэг), 47 кг-д Ж.Гантуяа (Мөнхжин), 50 кг-д М.Батдэлгэр (Мөнхжин), 53 кг-д С.Бадамцэцэг (Хангай), 57 кг-д Л.Отгонцэцэг (Хангай), 61 кг-д С.Булгантамир (Хангай), 65 кг-д Д.Батцэцэг (Бөхийн дээд сургууль), 70 кг-д О.Мягмарсүрэн (НИК), 75 кг-д Д.Номинчулуун (ХОТШ) тодорсон.
Үүнээс хойш эмэгтэй бөхчүүд 17 жил дараалан шилдгүүдээ тодруулжээ. Бүсгүйчүүдээс нийт 54 тамирчин улсын аваргын алдрыг хүртсэн бөгөөд ОУХМ Б.Одончимэг хамгийн олон удаа буюу 11, гавьяат тамирчин Ц.Энхжаргал 10 удаа түрүүлжээ. Харин Азийн анхны эмэгтэй аварга ОУХМ Н.Отгонжаргал найм, гавьяат тамирчин О.Бурмаа, О.Насанбурмаа, Д.Отгонцэцэг долоо, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ОУХМ О.Мягмарсүрэн зургаа, ОУХМ Д.Баасанжаргал таван удаа улсын аваргыг алдрыг хүртэж байв. Дөрвөн удаа тав, гурван удаа дөрөв, хоёр удаа ес, нэг удаа аваргалсан 27 тамирчин бий.
Эмэгтэй бөхчүүдээс эгч дүү бөхчүүд улсын аварга болсон тохиолдол ганцхан байдаг нь Очирбатын Мягмарсүрэн, Насанбурмаа нар юм. Дүү нь долоо, эгч нь зургаан удаа Монгол Улсын аваргаар тодорч байв. Сонирхуулахад, 2005 оны УАШТ-д О.Мягмарсүрэн 67 кг-д сүүлийн түрүүгээ авч байсан бол дүү О.Насанбурмаа 16 настайдаа доод жинд анхны алтан медалиа хүртсэн. О.Насанбурмаагийн хамгийн залуудаа түрүүлсэн амжилтыг эвдэхэд бэрх. Эрэгтэйчүүдийн улсын аваргаар зургаан удаа тодорч, Азийн АШТ-д гурван удаа финалдсан ОУХМ Чагнаадоржийн Ганзориг дүү охин Ч.Нарангаравтайгаа хамт 2008 оны МБАТС-аар аварга болж байв. ОУХМ Найдангийн Отгонжаргал найман удаа улсын аварга болохдоо долоод нь (2002-2008) завсаргүй түрүүлжээ.
2011 онд УАШТ-ийг “Монголиа Опен”-той хамтатган зохион байгуулсан бөгөөд манайхаас гавьяат тамирчин Ц.Энхжаргал, Д.Отгонцэцэг, О.Насанбурмаа нар аваргалж, үлдсэн жинд гадныханд түрүүгээ алдсан юм. Тухайн жил дэлхийн эмэгтэй бөхийн өнөө цагийн өнгө төрхийг тодорхойлж байгаа олимп, дэлхийн аварга Хелен Марулис, Наталья Воробьева, дэлхийн дөрвөн удаагийн удаагийн аварга Аделин Грей нар Улаанбаатарын дэвжээнд өнгөлж байв.
Тав болон түүнээс дээш түрүүлсэн эмэгтэй бөхчүүд:
- Бадрахын Одончимэг - 11 удаа (2001, 2003, 2004, 2006, 2007, 2008, 2009, 2013, 2014, 2016, 2017 он)
2. Цогтбазарын Энхжаргал - 10 удаа (2001, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2010, 2011, 2012, 2013 он)
3. Найдангийн Отгонжаргал - найман удаа (2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2010 он)
4. Очирбатын Бурмаа - долоон удаа (2003, 2005, 2006, 2009, 2010, 2012, 2014 он)
5. Даваасүхийн Отгонцэцэг - долоон удаа (2008, 2009, 2010, 2011, 2012, 2015, 2017 он)
6. Очирбатын Насанбурмаа - долоон удаа (2005, 2008, 2010, 2011, 2013, 2015, 2018 он)
7. Очирбатын Мягмарсүрэн - зургаан удаа (1999, 2000, 2002, 2003, 2004, 2005 он)
8. Соронзонболдын Батцэцэг - зургаан удаа (2009, 2010, 2012, 2013, 2016, 2018 он)
9. Дашдаваагийн Баасанжаргал - таван удаа (2003, 2004, 2005, 2006, 2009 он)
Дөрвөн удаа:
1. Гилэгжамцын Наранчимэг - дөрвөн удаа (2006, 2007, 2008, 2015 он)
2. Шархүүгийн Түмэнцэцэг - дөрвөн удаа (2009, 2016, 2017, 2018 он)
3. Эрхэмбаярын Даваачимэг - дөрвөн удаа (2013, 2014, 2017, 2018 он)
4. Эрдэнэсүхийн Нарангэрэл - дөрвөн удаа (2014, 2015, 2017, 2018 он)
5. Баатаржавын Шоовдор - дөрвөн удаа (2014, 2015, 2017, 2018 он)
Гурван удаа:
1. Дашжанчивын Батцэцэг - гурван удаа (1999, 2001, 2002 он)
2. Доржийн Нармандах - гурван удаа (2005, 2006, 2007 он)
3. Сүхээгийн Цэрэнчимэд - гурван удаа (2013, 2014, 2017 он)
4. Пүрэвдоржийн Орхон - гурван удаа (2016, 2017, 2018 он)
Хоёр удаа:
1. С.Булгантамир - хоёр удаа (1999, 2003 он)
2. Д.Мөнхжаргал - хоёр удаа (1999, 2000 он)
3. Юрагийн Гандолгор - хоёр удаа (2000, 2002 он)
4. Чойжидын Даваабонд - хоёр удаа (2000, 2002 он)
5. Цэдэндоржийн Баярзаяа - хоёр удаа (2007, 2012 он)
6. Сүндэвийн Бямбацэрэн - хоёр удаа (2012, 2013 он)
7. Тунгалагийн Мөнхтуяа - хоёр удаа (2012, 2015 он)
8. Алтанцэцэгийн Батцэцэг - хоёр удаа (2014, 2018 он)
9. Эрдэнэчимэгийн Сумъяа - хоёр удаа (2016, 2018 он)
Нэг удаа:
1. М.Бумцолмон - нэг удаа (1999 он)
2. Ц.Отгончимэг - нэг удаа (1999 он)
3. Ж.Гантуяа - нэг удаа (1999 он)
4. Э.Батдэлгэр - нэг удаа (1999 он)
5. С.Бадамцэцэг - нэг удаа (1999 он)
6. Л.Отгонцэцэг - нэг удаа (1999 он)
7. Д.Номинчулуун - нэг удаа (1999 он)
8. Хүрэлбаатарын Цогзолсайхан - нэг удаа (2000 он)
9. У.Ондари - нэг удаа (2000 он)
10. М.Бямбажав - нэг удаа (2001 он)
11. Балжиннямын Туул - нэг удаа (2001 он)
12. Д.Цэцэгбал - нэг удаа (2002 он)
13. Ц.Батхүү - нэг удаа (2002 он)
14. Цэндхүүгийн Отгонтөгс - нэг удаа (2004 он)
15. Далх-Очирын Сугар - нэг удаа (2004 он)
16. Жамсрангийн Нямхишиг - нэг удаа (2007 он)
17. Баярмагнайгийн Даваасүрэн - нэг удаа (2008 он)
18. Чагнаадоржийн Нарангарав - нэг удаа (2008 он)
19. Намсрайн Алтантуяа - нэг удаа (2009 он)
20. Банзрагчийн Оюунсүрэн - нэг удаа (2010 он)
21. Бүрнээбаатарын Нямгэрэл - нэг удаа (2014 он)
22. Батбаатарын Номин-Эрдэнэ - нэг удаа (2015 он)
23. Энхбаярын Цэвэгмид - нэг удаа (2015 он)
24. Цогт-Очирын Намуунцэцэг - нэг удаа (2016 он)
25. Ганбаатарын Отгонжаргал - нэг удаа (2016 он)
26. Отгонбатын Оюунтуяа - нэг удаа (2016 он)
27. Амгаланбаатарын Чанцалнямаа - нэг удаа (2018 он)


Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын аваргууд (эмэгтэйчүүд) | ||
Үзсэн: 1337 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.