БНХАУ-ын дарга Ши Жиньпины төрийн тэргүүний хувиар БНАСАУ-д төрийн айлчлал хийж байна. Хоёр өдөр үргэлжлэх төрийн энэ айчлалын хүрээнд Хятад Умард Солонгосын удирдагчдын ганцаарчилсан болон өргөтгөсөн уулзалтууд болно гэдгээс өөрөөр тодорхой мэдээлэл алга байна. Сүүлд ирсэн мэдээгээр Пёньяны нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирсэн Ши Жиньпин тэргүүтэй Хятадын төлөөлөгчдийг Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун гэргийн хамт угтан авсан байна.

Хятадын даргыг угтах ёслолын үеэр 2 орны төрийн дуулал эгшиглүүлж хүндэт харуулууд жагссан байна. Сунан олон улсын нисэх буудалд мөн Умард Солонгосын 10 мянга гаруй иргэн цэцэг барин жагссан байсныг Синьху агентлаг дамжууллаа. Мөн хэвлэлүүд 2 удирлагчийн ганцаарчилсан уулзалт болсон хэмээн мэдээлж байгаа. Гэхдээ бас үүнээс өөр мэдээлэл алга байна. Ши Жиньпиний энэ айлчлал 2 орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа үед болж байгаа.

Ким Жон Ун, Ши Жин Пин нарын 2 дахь уулзалт Бээжин хотноо болсны яг жилийн ойтой давхцаж байна. Хоёр орны удирдагч Пёньян дахь уулзалтаараа 2 орны харилцааг бэхжүүлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлыг хөндөж хэлэлцэхээр төлөвлөж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. Хятадын хэвлэлүүд Шин Жиньпин дарга Умард Солонгосын төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унтай хийсэн уулзалт хэлэлцээгээрээ хэлэлцсэн хамтарсан төслүүдээ хэрэгжүүлэхэд түлхэц өгөх зорилгоор Пёньянд айлчилж байна хэмээн тэмдэглэж байна. Харин Хятадын удирдагч энэхүү айлчлал нь боловсрол, соёл, спорт аялал жуулчлал, залуусын солилцоо, бүс нутаг хооронд харилцаа, ардын аж ахуй зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд түлхэц өгөх злрилгтойг мэдэгдсэн юм.

Хятадын дарга тэргүүн хатагтайн хамтаар тусгай үүргийн онгоцоороо Пёньянд өнөөдөр хүрэлцэн очсон. Төрийн энэ айлчлалын бүрэлдэхүүнд Төрийн зөвлөл, болон намын өндөр дээд төлөөлөгчид багтсан байгаа юм байна. Тухайлбал Хятадын коммунист намын төв хорооны тамгын газрын дарга Дин Сюэсян, коммунист намын төв хорооны олон улсын харилцааны асуудал эрхэлсэн газрын тэргүүн Ян Цзечи, Хөгжил шинэтгэлийн улсын хорооны тэргүүн Хэ Лифэн нар айлчлалын бүрэлдэхүүнд багтсан байна.



| БНХАУ-ын даргын БНАСАУ дахь төрийн айлчлал эхэллээ | ||
| Үзсэн: 1060 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.