Шууд Chart

ОХУ-ын ерөнхийлөгч “Шууд шугам” нэвтрүүлэгт оролцож, олон нийтийн асуултад хариуллаа

2019-06-21 10:17:50

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ пүрэв гарагт ард иргэдтэйгээ утсаар шууд холбогдож тэдний асуултад хариулт өгдөг уламжлалт арга хэмжээнд оролцлоо. Оросын төрийн тэргүүний энэ шууд нэвтрүүлэг  17 дахь жилдээ зохион байгуулагдсан нь энэ юм.

Оросын гол теле радиостанцуудаар энэ шууд нэвтрүүлгийг дамжуулан үзүүлсэн юм.  Путин Ерөнхийлөгчийн оролцсон шууд шугам нэвтрүүлэг өнөөдөр болох тов  анх  зарлагдсанаас хойш   Оросын иргэдээс нийт 1,5 сая  асуулт  тусгай  төвүүдэд ирсэн байсан. Ерөнхийлөгч Путинд тавих асуултуудаа иргэд  шуудангаар, шууд утсаар, мэссэжээр илгээх боломжтой.  Гэхдээ энэ удаад гар утасны  тусгай аппликэшнийг ашиглаж асуултаа тавих боломжийг нээж өгсөн байлаа. Иргэд амьдралын түвшин,  орлого,  эрүүл мэнд гээд  нийгмийн  шинжтэй асуултуудыг ихээхэн асуусан байсныг Ерөнхийлөгч Путин мэдэгдсэн.

Гэхдээ  энэ удаад  боловсролтой холбоотой асуулт бараг байсангүйг тэрээр онцолсноор шууд шугам нэвтрүүлэг эхэлсэн. Улмаар  эдийн засаг нийгмийн салбарын нөхцөл байдлын тухай шууд хөндөн ярьж байлаа. Иргэдийн орлогын түвшин  буурч байгааг, инфляцын түвшин өндөр байгааг, багш  эмч нарын  цалин  үнэхээр бага, амьдарлаа залгуулах боломж  улам бүр муудсаар байгаад иргэд хөндсөн байсан. Тиймээс эхний асуулт үүнтэй холбоотой байв.

Ерөнхийлөгч Путин дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн уналтаас болж  улс орны орлого сүүлийн жилүүдэд буурсныг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ орлого   нэмэгдэж эхэлснийг сануулж байлаа. иргэдийн амьжиргааг сайжруулахын төлөө  арга хэмжээнүүдийг авч байгаагаа ч тэрээр олон тоо баримтуудаар хэлж байсан.  ганцхан жишээг нь сануулахад цалин хөлсийг  энэ оны  5 сар гэхэд  2,8 хувиар нэмсэн.  Энэ нэмэгдэлд  44 сая иргэн хамрагдсаныг мэдэгдэж байлаа.  харин барууны орнуудын хориг  ОХУ-д  50 тэрбум ам.долларын хохирол учруулсан бол  Европын орнууд 240, АНУ 17 тэрбум ам.долларын хохирол амсчхаад байгааг  мэдэгдэж байлаа. Үүний хамтаар улс орны хөгжилд  өнөөдөр  үндэсний  хэмжээний  төслүүдийг хэрэгжүүлэх нь онцгой чухал байгааг  ихээхэн онцолж  энэ чиглэлд  гол анхаарлаа хандуулж ажиллаж  буйгаа  илэрхийлсний дээр  хэрэгжүүлэгч  сайдуудын хариуцлагын асуудлыг хөндөж байлаа.  гэхдээ энэ удаад  иргэд олон нийт  Ерөнхийлөгч Путинээс үр дүн  нэхэцгээж байв.

Телевиз, радиогийн энэ "Шууд шугам" нэвтрүүлэг хамгийн анх  2001 оны  12-р сарын 24-нд  болж байсан. Өнгөрсөн 16 удаагийн шууд нэвтрүүлгийн үеэр Ерөнхийлөгч Путин иргэдийн нийт 1120 асуултад хариулт өгч байжээ. Ерөнхийлөгч Путин бол энэ шууд шугамыг хамгийн хүчирхэг социологийн судалгаа гэж тодорхойлдог юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын ерөнхийлөгч “Шууд шугам” нэвтрүүлэгт оролцож, олон нийтийн асуултад хариуллаа  
Үзсэн: 839 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй