2014 онд Украины зүүн хойд нутаг Донбасст Малайзын агаарын тээврийн компанийн Боинг онгоцны осолд буруутай хэмээн сэжиглэж байгаа хүмүүсийн нэрийг олон улсын мөрдөгчид зарлаад байна. Мөрдөн шалгах хамтарсан багийн төлөөлөгчид Голландын энэ пүрэв гарагт Ньювегейн хотод хийлгэсэн хэвлэлийн бага хурал зарлаж албан ёсны энэ мэдэгдлээ хийсэн юм.
Тэдгээр нь дангаар тусгаар тогтнолоо зарласан Донецкийн Бүгд найрамдах улсын батлан хамгаалахын сайд асан Игорь Гиркин, тус бүгд найрамдах улсын цэргийн тагнуулын дарга асан Сергей Дубинский, түүний орлогч Олег Пулотов, мөн Дубинскийн туслах байсан Леонид Харченко нар хэмээн нэрлээд байна. Мөн Гиркин, Дубинский, Пулотов нар Оросын иргэн. Харченко нь Украины иргэн болохыг нь энэ үеэр мэдээлж байлаа. Дөрвөн сэжигтэнд Нидерландын эрүүгийн хуулийн 168 289 зүйл ангиудаар ял тодорхойлоод байгаа аж. Хэрэв шүүхээр тэдний гэм буруутай нь тогтоогдвол 30-45 жилийн хорих ял оноохоор байна.
Нидерландын Ерөнхий прокурор Фред Вестербеке, "Бид энэ 4 сэжигтэнг үндэсний хэмжээнд төдийгүй олон улсад эрэн сурвалжилж баривчлах зөвшөөрөлтэй. Гэхдээ Орос, Украины үндсэн хуулиар иргэдээ өөр улс орны талд шилжүүлэн өгөхийг хориглосон байдаг тул бид ийм хүсэлт гаргахгүй. Харин Москвад хандаж Гаага дахь шүүх хуралдаанд сэжигтнүүдийг оролцуулах шаардлага бүхий албан хүсэлт илгээх болно. Мөн сэжигтнүүдээс мэдүүлэг авах хүсэлтээ ч Оросын талд гаргана. Ийм хүсэлтүүдээ мөн Украины талд тавих болно." гэв

Мөн тэрээр шүүх дээр тэдний гэм бурууг нотлох хүртэл тэднийг гэм буруугүйд тооцно гэдгийг онцлон хэлсэн юм. Нидерландын Ерөнхий прокурор сэжигтнүүдэд хандаж шүүх хуралдаанд сайн дураараа ирж оролцохыг уриалсан байна. Боингийн ослын шалтгааныг Нидерландын Ерөнхий прокурор, цагдаагийн даргын удирдлага дор Австрали, Бельги, Малайз Украины мөрдөгчдийн оролцоотойгоор мөрдөн шалгасан юм. өнгөрсөн оны 5 сард тус онгоцыг Оросын армийн мэдэлд байсан Курск мужид байрладаг зенит пуужингийн 53-р бригадын "Бук" цогцолбороор харваж осолдуулсан гэж тус мөрдөн шалгах багийнхан мэдээлж байсан юм.
| Олон улсын мөрдөгчид MH17-гийн осолд сэжиглэж байгаа 4 хүний нэрийг зарлалаа | ||
| Үзсэн: 549 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.