Мексик улс АНУ-тай байгуулсан худалдааны шинэ гэрээг соёрхон батлаад байна. Ийм шинэ гэрээнд Мексик, АНУ-аас гадна Канад улсууд нэгдсэн юм. Мексикийн парламентын дээд танхимын 114 гишүүн тус гэрээг соёрхон батлахыг дэмжсэн бол сенатын 4 гишүүн л эсрэг санал өгсөн байна.
Худалдааны энэ шинэ гэрээ нь Хойд Америкийн чөлөөт худалдааны НАФТА гэрээг орлох юм. Гэхдээ гол ялгаа нь автомашины салбарт шинэ дүрэм тогтоосноосоо ялгаатай. Тодруулбал, Мексик ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжтой арга хэмжээнүүдийг авахаар заагдсан байна. Шинэ гэрээний ачаар Мексикт ажлын байрыг олноор нь нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж орон нутгийн хууль тогтоогчид үзэж байгаа аж.
Чөлөөт худалдааны шинэ гэрээнд АНУ, Мексик, Канадын эрх баригчид өнгөрсөн оны 11 дүгээр сард "Их 20"-ийн дээд уулзалт болсон Буэнос-Айрес хотноо гарын үсэг зурцгаасан билээ.
| Мексик улс АНУ-тай байгуулсан худалдааны шинэ гэрээг соёрхон баталлаа | ||
| Үзсэн: 669 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.