АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаанаас Ираны эсрэг шинэ нэмэлт хориг арга хэмжээ авч байгаагаа тун удахгүй зарлах гэж байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео болон ерөнхийлөгч Трамп өнгөрөгч ням гарагт ийм арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм. Майк Помпеогийн мэдэгдсэнээр бол Ираны террорист үйл ажиллагаа, цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нөөц боломжоос нь салгахын тулд ийм цогц арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа аж.
Энэ хооронд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай цөмийн хөтөлбөртэй нь холбоотой шинэ гэрээ байгуулах боломж бий тухай мэдэгдсэн байна. Энэ гэрээ нь мөн 2 талын магадгүй олон талт ч байх боломжтой. Гол нь Иран цөмийн ямар ч зэвсэгтэй байх ёсгүй гэдгийг мэдэгдсэн байна. Түүнчлэн Ерөнхийлөгч Трамп 2 орны хооронд үүсээд байгаа дайны хурцадмал байдлыг намжаахын тулд яриа хэлэлцээ хийхдээ Иранд ямар нэгэн урьдчилсан нөхцөл шаардлага тавихгүй гэдгээ мэдэгдлээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпе Ираныг тойрсон нөхцөл байдлыг хэлэлцэхээр Саудын Араб, Арабын нэгдсэн Эмирт улсыг зорьсон тухай мэдээлэл ирж байна. Тэрээр мөн АНУ урьдчилсан нөхцөл шаардлага тавилгүйгээр Ирантай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгийг ч мэдэгдсэн байна.
Харин Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани олон улсын хамтын нийгэмлэгийнхэнд хандаж АНУ-ын зүгээс улс орных нь эсрэг халдан түрэмгийлэхээр зэхэж байгаад хариу арга хэмжээ авахыг уриалахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна. Тэрбээр Америкийн тагнуулын зориулалттай дроныг Иран сүйрүүлснээс хойш олон улсын парламентын бүлэг гишүүдтэй уулзахдаа энэ асуудлаар анх байр сууриа илэрхийлсэн нь энэ болохыг хэвлэлүүд онцолж байна. Ираны ерөнхийлөгч мөн энэ үеэрээ АНУ-ын түрэмгийлэл Ойрх Дорнодын бүс нутагт шинэ хурцадмал байдлыг бий болгоод байгааг мэдэгдсэн аж.
| АНУ Ираны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна | ||
| Үзсэн: 981 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.