Туркийн сөрөг хүчнийхэн буюу Ардын Бүгд найрамдах намынхан онцгой ач холбогдолтой, томоохон ялалтаа тэмдэглэцгээж байна. Туркийн Стамбул хотын захирагчийн сонгуульд тус намаас нэр дэвшсэн Экрем Имамоглу дахин ялалт байгуулсан нь их ялалт тэмдэглэх шалтгаан болсон юм. Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган сөрөг хүчний нэр дэвшигчийн ялалтыг хүлээн зөвшөөрөн баяр хүргэсэн байна.
Үүний зэрэгцээ Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын нэр дэвшигч, Ерөнхий сайд асан Бинали Йылдырым өрсөлдөгч Имамоглуд ялалт байгуулсанд нь баяр хүргэжээ. Туркийн сонгуулийн төв хорооны мэдээгээр Имамоглу 54 хувийн санал авч ялалт байгуулсан аж. Харин Ерөнхийлөгч Эрдоганы ойрын хамтрагч Иылдырымийн авсан санал 45,2 хувьтай гарчээ. Имамоглу энэ ялалтаа бүх хотын амжилт гэж нэрлээд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Стамбул бол Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы хувьд чухал хот. 1994 онд тус хотын захирагчийн сонгуульд ялалт байгуулснаар түүний улс төрийн карьер эхэлсэн. Тиймдээ ч тэрээр Стамбулд ялсан бол Туркэд ч ялна хэмээн нэг бус удаа хэлж байсан юм. 17 сая хүн амтай энэ хот нь Туркийн санхүү, соёл, эдийн засгийн төв юм. Хотын захирагчийн сонгууль уг нь өнгөрсөн 3 дугаар сард болсон.
Гэвч сөрөг хүчний нэр дэвшигч Имамоглу ялалт байгуулсан учир сонгуулийн төв хороо зарим нэг шалтаг шалтгаан гаргаж сонгуулийг хүчингүй болгосон. Гэвч Имамоглу Ардын Бүгд найрамдах намынхан ялалтаа баталгаажуулж чадлаа. Стамбулын захирагчийн сонгуульд эрх баригч намаас нэр дэвшсэн Бенали Иылдырым бол хүчтэй Имамоглугийн хүчтэй өрсөлдөгч байсан. Имамоглугийн дэргэд тэрээр засгийн газрыг тэргүүлж явсан, Турк дээ л нэр хүндтэй улс төрчийн нэг юм.
| Туркийн сөрөг хүчний нэр дэвшигч Стамбул хотын захирагчаар сонгогдлоо | ||
| Үзсэн: 495 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.