Ирэх 29-ний өдөр Осакад болох Их 20-ийн бүлгийн дээд уулзалтын хүрээнд Япон, ОХУ-ын удирдагчдын уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Тэгвэл энэхүү дээд уулзалтаас өмнө хоёр орны хооронд энхийн гэрээ байгуулах асуудлаарх яриа хэлэлцээгээ идэвхжүүлэхээр төлөвлөж байгаагаа Японы засгийн газраас мэдэгдэж байна.
Энэ тухай Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга энэ даваа гарагт Токиод хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм. Тэрээр мөн хоёр улсын хооронд дахь газар нутгийн маргаантай асуудлыг шийдсэний дараагаар энхийн гэрээ байгуулах байр суурин дээр яриа хэлэлцээ идэвхтэй үргэлжлүүлэхээ дахин баталсан байна.
Үүний зэрэгцээ өндөр дээд түвшний уулзалтын үр дүнд тодорхой тохиролцоонд хүрнэ гэж найдаж байгаагаа ч илэрхийлсэн. Одоогоор Японы Ерөнхий сайдын санал болгосон 8 зүйл бүхий эдийн засгийн төлөвлөгөөг улам нарийвчилж тодорхой болгох чиглэлээр дэвшил гарч байгааг мэдээлсэн байна.
| Япон улс ОХУ-тай энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээгээ идэвхжүүлнэ | ||
| Үзсэн: 748 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.